Шинэ мэдээ

Мэдээ

Интер группын хошой цомын эзэн боллоо
Jul 22

Интер группын хошой цомын эзэн боллоо

Интер группын хэмжээнд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа спорт наадамд Интерпресс компани хошой "Цомын эзэн" баг боллоо. Сагс, гар бөмбөг, заалны хөл бөмбөг, шатар, даам, теннис гэсэн 6 төрлөөр зохион байгуулагдсан тус тэмцээнд группын бүх компаниуд идэвхи, санаачлагатай, хурд хүчээ шавхан уралдлаа. Төрөл тус бүрт гаргасан амжилт: Сагс эрэгтэй - мөнгө, эмэгтэй - алт, гар бөмбөг холимог баг - хүрэл, заалны хөл бөмбөг -  алт, шатар - эрэгтэй хүрэл, эмэгтэй мөнгө, даам - эрэгтэй хүрэл, эмэгтэй алт, теннис - эрэгтэй мөнгө.

Интерпрессийн хамт олондоо Спортын их амжилтыг хүсэн, цаашдын тэмцээн уралдаандаа улам амжилттай оролцохыг ерөөе.